5/25/2008

Эргэн дурсахуй... хаха

Хөгширч үхэх гэж байгаам шиг сонин гарчиг биччээл хэдэн дуу аплөүд хийлээ.. Миний энийг ямар хүн унших биш гэхдээ уншдаг болхоороо олж хараад татах хүн байх байлгүй гэж мөрөөдөн хэдэн дуу дээшээ ачааллаа...

Аз жаргалын шувуухай
Тавтай нойрсоорой
Бөмбөг битгий хаяарай
Чигчийн чинээ
Гацуурхан
Гэрлэн дохио
Хэний хэн бэ?
Хонхот хүүхэлдэй
Шинэ жил гарлаа
Шинэ өглөө
Тоогүй ч юм болов уу даа
Цасан ширхэг
Еэ еэ бөөвөө
Зун цаг
Зургийн хичээл

За алив бүгдээрэй хоёр гараа өвдгөн дээрээ аваад сайхан суужаагаад дуугаа сонсоцгоох уу???

5/17/2008

Гал тогооны хутга - 2

Энэ түрүүний баахан хар нинжа нарын хоолойг нь хэрчдэг зүүдний бэта хувилбар нь юм шиг байгаан... Эсвэл 2-р анги нь ч байна уу...

Би нэг шал танихгүй хүнтэй хамт шинээр ажилд орж байна аа... Тэгсэн намайг ажилд авч байгаа хүмүүс бүгд энд тэндхийн хоорондоо шал холбоогүй манай найз нар байхын... Тэгсэн эхний ажил гээд офис дотроо баахан кабель тавиад явж байсанаа давсагаа барьж тэсэлгүй 00 өрөө орсон чинь надтай хамт ажилд орсон залууг юучгүй хүн харахын аргагүй болтол нь цус нөж нь гарчихсан гэдэс нь ангайчихсан...(Тэр толгой нь хаана байсан бэ) гэдэс нь дотроос нь нэг жижигхээн гарны алганы хэртэй хорхой мөлхөж байхын... би ч айсандаа нөгөөг нь гишгэж алчихаад ... 00-оос гүйж гараал нэг найздаа хэлсэн чинь огт тоохгүй цаашаа алхаал явчихын... Нэг л сонин ер нь байдал бишгүйдсэнийг мэдээл нөгөө л нэг гал тогооныхоо хутгыг шүүрч аваал давхицан... Тэгсэн анх ороход дандаа найзууд байсан амьтад чинь төстэй шал өөр хүмүүс болчихсон манийгаа барьж алах гээл... Тэхээр би нэгийг нь барьж аваад хоолойг нь хэрчээд гарыг нь тасдаад... гэтэл нөгөөх чинь үхэх битий хэл хүний өмнөөс балиар гэгч нь дуугараал... мөлхөөл... Гэдэсийг нь хүү таттал хачин нөгөө хорхой нь гарч ирч давхиал... Тэгээд нөгөө офисч хаашсын гэнэт манай муу гэрт нөгөө хэдтэй чинь алалцаж байна аа.. Жижиг өрөөнд 2 том өрөөнд 2 коридорт 1 амьтанг би хоолой гэдэс юутай ийтэй нь байдгийг нь хэрчээл орхичихсон... Тэгсэнээ гал тогоонд ортол нэг бөөрөнхий хөрөө шиг зүйл нэг нь ирэлчихсэн байхыг нь хараад цохиж унагаачаад хөрөөгөөр нь өөрийг нь алчаал нөгөө гэмтээсэн хэдээ хэдэн хэсэг тасдаж хаяаал... нөгөө хэд ч дуугарахаа болиод яг үхчих шиг болсон... Тэхээр нь гэрээсээ гараад хартал гадаа баярын парад болж байна... Юу ч болоогүй юм шиг дунд нь ороол алхаал явчихсан.. тэгсэн тэр дунд нөгөө анх ажилд ороход байсан манай найзууд хамт явж байхын... Тэд нартай нийлээд алхаж байтал нэг нь надаа ууж байсан ундаанаасаа өгсөн чинь тэрийг нь уугаал дотор муухайраал ухаан алдаад унаад сэрчихлээ...

Би ер нь ойрд юу болоол хүний хоолой хэрчиж зүүдлээд байна аа... энэ юуных вэ???

Гал тогооны хутга - 1

Би зүүдлэнэ гэж зохиол бичдэг хүн гэж байгаа.. Саяхны нэг өдөр Скрийм 3 үзчихээл унтсан чинь нэг иймэрхүү дүр зурагтай юм зүүдэлсийн...

Нэг найзтайгаа баахан шоо дөрвөлжин хоорондоо жижигхээн хаалгаар холбогдсон дээрээс нь харвал өрөөнүүд нь нийлээд "П" хэлбэрийн байшинд хэдэн алт хулгайлсан нөхдийг хөөгөөд байна аа... Би гал тогооныхоо махны хутга заазуур 2ыг хоёр гартаа барьчихсан... Найз маань бас нэг хутга барьчихсан... Замд бид 2ийг алах гэсэн баахан хар хувцастай нинжа шиг юмнууд балиустай, сэлэмтэй дайраал... Тэр өрөөнүүд нь голдоо их том нүхтэй... Алдаж гишгэвэл унаад үхэхээр... Нөгөө хэдэн нинжа шиг юмнуудыг өрсөж алах гэж бөөн юм амь наана там цаан... Хоолойг нь хэрчихээр яг үхэхгүй... толгойг нь таслах гэж хоёр гурав хэрчээл... Тэгээл нэг өрөөнд ортол баахан могой дайраад... Хатгуулчихгүй гэж жинхэнэ уран нугараачийн явъасаа гаргах гэж... Арай гэж тэр өрөөнүүдээс гартал ойд гараад ирдийн... Гайхаад 2 гурав алхтал гэнэт гишгэдэл алдаж доог гулгаал... мод бургасны мөчир нүүр амгүй шавхуурдаал.. Арай хийн зогстол нөгөө хөөж байсан хүмүүсдээ баригчихсан... Бид хоёрыг хүлж аваал цаана аа хэрхэх талаар ярилцаж байгаа бололтой шивнэлдэцгээхийн... Ингээд үхдэг байгаа гээд бодож байтал харин ашгүй утас дуугараад би сэрчихвээ...