Гэнэт сэтгэл хөдлөөд ингээд нэг ая баръя л даа гэдэг шиг үнсэлтийн талаар хэдэн юм хум бичээтий... =D
Франц - Аман дотор нь чи хэлээрээ түүний бүх шүдийг цэвэрлээд эцэс сүүлд нь түүний хэлтэй маш чадамгайгаар зангидах хэрэгтэй.. ингэж чадваас төгс франц үнсэлт болно. Үүний тулд л интоор зангид гэдэг юм шүү дээ.. =>
Боттом липс - Гол бай бол түүний доод уруул.. Хэрэв чи эрэгтэй бол: ихэвчлэн эр нь өндөр бол доод уруул чамд ховор олдоно.. тийм болохоор өвдөглөж суух.., эмэгтэйдээ өсгийтэй гутал өмсүүлэх.., сандал дээр зогсоох гэх мэт арга хэрэглэж болно.. Далайн төвшинөөс дээш ижил өндөрт зогсох юм бол нуруу сээр чинь чилж үнсэлт тийм таатай төгсөхгүй л болов уу.. За тэгээд доод уруулд нь хүрсэн бол жижигхэн цэлцэгнүүрийг хуванцраас нь гаргах гэж байгаа мэт хүчтэй сорох хэрэгтэй.. Үр дүнд хамтрагч чинь форэст гамп дээрх БАББА шиг уруултай болсон бол.. чиний даалгавар амжилттай биеллээ гэсэн үг ;)
Софт - Ер нь бол "Ээ дээ энэ хүүхнүүд үү" гэх кинон дээр энэ үнсэлт ихээхэн үзэгддээг.. 2 хос гар гар аа атгалцан нүүрэндээ мишээл тодруулж байгаад бие биенээ рүүгээ ойртож маш зөөлнөөр яг л жаахан л чанга базуул хагарчих мэт өндөг шиг зөөлөн үнсэлцэх бөгөөд энэ үед аль алинд үүлэн дээр хөвж орон дээр дэвхцэж буй мэдрэмж төрөх ёстой агаад ер нь бол цаг хугацааг удаашруулцан мэт л хөдлөх хэрэгтэй..
Хард - Мэдээж ингэж үнсэлцхийн тулд та үнсэлцхээс өмнө 12 цаг юм идээгүй байх ёстой.., Үнсэлцэх үед үнсүүлэх гэж байгаа хохирогчийн уруул амыг элдэв хоолтой зүйрлэ.., Хэрэв та тэгэж чадсан бол өлссөн хүн хоолруу яаж дайрдаг юм тиймээр дайрах ёстой.., Хоол идэж байгаам чинь хазаж болно гэж та асуух байх.., Болно оо болно.. Гэхдээ цус гартал эсүүл бүүр тасартал хазуул таны хоол таньд дахиж хэзээ ч олдохгүй нягууртай тул болгоомжтой байх хэрэгтэй.., За тэгээд хүчтэй хүчтэй соролцох хөхөлцөх хазалцах чимхэлцэх хялалзах гээд элдэв үйлдлийг та үүнд хийж болно.., Мөн та хамтрагчаа бага зэрэг үзэн ядсан тохиолдолд энэ үнсэлт төгс утгаараа оршино гэдгийг хэлэхэд надад таатай байна аа >:)
Чихний омог озолт - Ай энэ ч мөн сайхан эд дээ.. озуулаад иртэл 220 биеэр чинь гүйлгэсэн мэт болно.. энэнд зааварсаад байх юм бараг байгүй... Амаа ангайлгаад чихрүү нь дайр.. үс халхалж байвал үсийг нь хойш нь шидлэн тэгээл дайр.. Амандаа чихний омгийг нь хийгээл шууд хүлхчих хэрэгтэй.. цаа хүн чинь болиоч гэж чамаас аминчлан гуйх болно >:)
Эскимос үнсэлт - Хүн гэдэг чинь мичнээс үүссэн ч бай үүсээгүй ч бай ялгаагүй амьтан л байж таарна... ҮГҮЙ ХҮН гэх гээд байна уу тэ тэр.. өндөлзөөд мэджийшүү чамайг АМЬТАААН... за тэхээр амьтан яаж хайраа илэрхийлдэг яг түүншиг биенийхээ өөдөөс мишээн зогсоцгоож дөхөн ойртоод наад 2 үнэрлэдгээрээ шүргэлц.. шур шур хийтэл үнэрлээд байв аа.. зүгээр л шүргэлц.. зөөлнөөр.. хамар ч бас хайрын илэрхийлэл ш д..
Хөл үнсэх - Хайрын бас л нэг илрэл.. нөхдүүд доошлохоор л бохир заваан дээгүүрхэн цэвэр ариун гэсэн наад шашины үзлээсээ хагацаж салах хэрэгтэй.. Яс юман дээрээ хөл их цэвэрхэн наад гар толгой үс гэзэг чинь хамгийн бохир эд гээд байгаашд.. за тэр яахав.. Үнсэлтийн хамтрагч чинь гижиг нь хүрээд байх магадлал их өндөртэй.. Гэвч нөгөөд чинь их хэмжээний таашаал тайтгарлыг өгөх нь мэдээж.. Ер нь бол ор хөнжлийн эсвэл иллэг хийж байхдаа гэх мэтчилэн гэвтээ байрлалаас л хайрлахын хэлбэр.. Тэрнээс зогсож байхад нь нохой шиг гэвтээд хөл шиншлээд байвал хэнд л таатай байна гэж.. Хөлийн хурууг нь зөөлнөөр хөхөж хөнгөн хөнгөн үнсээл явчих хэрэгтэй... (хөлийн улыг нь гэнэдүүлжаагаад долоочихвол ч :p)
Хөлдөөгч буюу мөстэй үнсэлт - Амандаа гоожкон мөс хийгээд амаа ангай.. хамрагчынхаа амыг ч мөн ангазлуулж 2 уруул нийлэх агшинд ам+ам гэх тэр агуйд хоккэй тоглоцгоо.. мөсөө булаацалд түлхэлц.. муудалцуул хоорондоо зодолдож ч болно.. гэвч энэ бүхний хэл чинь л хийнэ ш дээ.. андуураад үнсэлцэнгээ өчигдрийн хэрүүлээ бодож зодолдоод биенийхээ амруу хоккэйн цохиур чихээд байх ч бас яалтай...
Зөөлөн хазах - энэ чинь нөгөө чухам "хард" гээч үнсэлт дээр чинь болдог эддээ.. Уруулыг нь зөөлнөөр хазаж гулгуулваас ил далд мазохист чанарнаас зулгааж хамтрагчдаа овоо хэдэн очков авах болно.. Мэдээж зөвхөн уруул биш хэл цаашлаад чадал чинь хүрдэг юм бол хүүхэн хэлийг нь ч гэсэн хазахад буруу юу байхав
Мөр үнсэх - Бүсгүй цааш харан элдэвийг хийн зогсоно.. Залуу араас нь аядуухан дөхөж тэврэн аваад бурбарайхан хөөрхөн мөрийг нь уруулаараа шүргүүлэн үнсэнэ.. Хичнээн армаанчик гээ.. Энэ нь эгэл хайрын даруухан нэг хэсэг нь болой.. (эр хувилбарыг нь өөрсдөө бодож олцгоо!!!)
Бяцхан балга - Энэ болвоос өөрийн дуртай умдаа болох шингэнээ балган хамтрагчаа үнсэх явдал юм.. мэдээж дүүртэл биш үнсэлцэх агаар орж ирэх зай үлдээнэ биз ээ.. Энэ арга нь хамтрагчаа амаараа жаргаах тасарцан арга гэж хэлж болохоор бөлгөө.. (над шиг архи балгаж араас нь элдэж гүйв ээ :-<)
Зөгийн үнсэлт - Зөгий шиг хатгахыг хэлээгүй ээ нөхөр товариш.. Түүний хүзүүнээс гараагаа эхлэн зөөлөн үнсэж чихний ар хэсэгрүү бага багаар дөхөн очино.. Одоо тэндээсээ хүзүү дундуур хөндлөн гулд чимээгүйхэн хүржигнэн архираж уруулаа чичигнүүлэн давхина даа.. Зохистой хийвээс армаанчик байдлыг улам бадраан хөөргөх болох буйзаа..
Тоос сорогч - Ай даа 10 жилдээ энэ айхтар тоглоомыг тоглож л байсан байлгүй.. тэр муу хөзөрийг ховх сордог шигээ хамтрагчийхаа амдах агаарыг юу юугүй л сороод хаячихаж байгаам даа.. дэггүй хөөрхөн зугаацал.. Юу юугүй хамрыг нь чимхэчихээд сороод байв аа >:p
Бас бус жижиг сажиг үнсэлтүүд байна аа.. жишээ нь аман дотор нь шивэгнэн исгэрэх, хэлээрээ түүний хэлэн дээр масло түрхэх, Барын үнсэлт гэх араас нь хулгана руу ойртон буй муужгай мэт сэмээрхэн гэтэж тэврэн авч хүзүүг нь зөөлөн хазлан үнсэх үнсэлт нь хамтрагчийг тань цочоон баярлуулж давхар үр дүнд хүргэх сайн талтай..
Мөн хайртдай захидал бичиж байгаа бол хэд хэдэн "ХХХХХ" үсгээр үнсэлтийг тодруулж.., :-* тэмдэглэгээгээр виртуал орчинд үнсэлт гэх агуу хайрыг илэрхийлж болох нь байна.
Чингээд энэ бичвэрийг уншсан охид бүсгүйчүүл байвал надыгаа хэд сайхан үнсэж гялайлгавал таны ирээдүй улам сайхнаар тодрон гэрэлтэнэ гэж "Куран" судрын "Хун" бүлэгт хадаастай хэмээхүй.. :mdr:
Орон орны тив зүйл ангийн бүх үнсэлцэгчиддээ олон төрлөөр дээр доороо орон үнсэлцээрээ гэж ерөөе өө :D