11/22/2007

Өөртөө төрсөн өдрийн мэнд хүргэе

Happy birthday to me!!!

10/30/2007

Нэг насны ой

Хэдэн сар ч ийшээ шагайгаагүй юм бүү мэд... Ямартаа ч нэг зураг тавьчихъя 1990.11.22 нд гэхээр яг нэг насныхаа төрсөн өдрөөрөө гэж байгаа... Бодвол өөртөө баяр хүргэж алга ташиж байгаа юм байх...

Цовоо

8/08/2007

Амралт зугаалгатай сайхан долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт л би зун болсон гэдгийг анзаарлаа. Хэдий зун болж хичээл амарсан ч гэсэн өдөр болгон ажилд яваад байсан болохоор надаа төдий л зун болсон санагдахгүй байсын. 4 дэх өдөр ажлааса чөлөө аваад хуучин ангийнхантайгаа нэгнийхээ лагерь дээр очиж жаал АМЕРИК ХӨЛ БӨМБӨГ тоглов. (тэр бөмбөгийг нь бариад шидэхэд их эвгүй юм бана дээ нэг л болж өгөхгүй. Сүүлдээ ч нэг гайгүй болсоон) Харин удаан хөдлөөгүй би гэнэт баахан гүйчихсэн чинь хамаг бие авах юмгүй хүндүүр. Хагас сайныг ажлынхантайгаа жаал уул хадаар зугаалсан шиг өнгөрөөв. Зун болчихжээ сайхан байна өө сайхан байна...

8/01/2007

Шинэ сар - арай хийж интернэт

Арай хийж нэг интернэтийн барааг харлаа. Сар гаран дундаа ганцхан USB Lan Card тай байсан одоо бүгд мессенжертээ ороод хоорондоо чатлаад л... хэхэ.

7 сарын 27 нд Их Монголд баахан Акулуудтай уулзлаа. Хажууд нь би гэж нэг жараахай... Бүр их юу болсныг мэдчихмээр байвал ganaas.blogspot.com эндээс ороод уншчихаарай.

товчхондой ойрд болсон сонин содон зүйлс гэвэл энэ 2 л байх шиг...

7/25/2007

Хэрэв хүүхнүүд программ хангамж бол...

Би үүнийг нэг хүний блогоос уншиж байсын. Нилээн дээр болхоор ямар блогоос гэдгийг мартчихжээ. Ямартаа ч уншаад лав 5 минут тасралтгүй инээсэн юм даг.

Хэрэв хvvхнvvд программ хангамж бол залуучууд юзерvvд буюу хэрэглэгчид байж таарна.
-хэрэв хvvхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхээгvй бол freeware хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай vнсэлцэж, хєхєє оролдуулахаас єєр зvйл зєвшєєрєхгvй байгаа бол демо хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай секс хийчихээд дараа нь «буцалтгvй тусламж болгож таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгчих» гэж байгаа бол donationware.
-хэрэв хvvхэн тантай секс хийж байснаа хорин минутын дараа гэнэт болиод vргэлжлvvлэхийн тулд «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгчих» гэж байгаа бол trial хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай секс хийхийн ємнє, ид ажлын дундуур болон дараа нь «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгєх ёстой шvv» гэж сануулаад байгаа бол shareware хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай секс хийж байхдаа ээж нь гурилтай шєл, цуйван хоёрыг ямар амттай хийдэг талаар яриад байгаа бол adware блок.
-хэрэв хvvхэнтэй унтсаны дараа таны нэг газар улайгаад, загатнаад байгаа бол та вирус авсан нь гарцаагvй. Vvнийг «антивирус»-аар эмчилнэ.
-хэрэв та ямар нэг юм болох тоолонд хvvхэнд «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад єгнє» гэж тохиролцсон бол энэ нь программ хангамжинд ямар ч хамаагvй vvнийг биеэ vнэлэх гэдэг юм.
-хэрэв хvvхэн тань руу залгаж хєх томруулах мэс засал хийлгэсэн, ирж барьж vзэхгvй юмуу гэж байгаа бол vvнийг vнэгvй шинэчлэл хийгддэг лицензийн программ хангамж гэнэ.
-хэрэв хvvхэн таныг «Hf4o2-sd3z8-KS30d-wn2k92» гэсэн нууц vг хэлсэн нєхцєлд унтана гэж байгаа бол vvнийг мєн л лицензийн программ хангамж.
-хэрэв хvvхэн таныг дурын vг хэлсэн тохиолдолд унтана гэж байгаа бол vvнийг «UNiVERSAl CRАCK by TSRh TЕАM» гэнэ.
-хэрэв хvvхэнтэй анх танилцахдаа vлдээсэн утасны дугаараар дvv охин нь тань руу утасдаад байвал vvнийг программ хангамжийг боловсруулагчаас явуулж байгаа спам гэнэ.
-хэрэв та таван найзынхаа хамт нэг хvvхэнтэй танилцаад нэг хvнээс «таван цаас, сvvтэй шоколад» єгчихєєд ээлжээр тестэлж vзэхээр болж, та гуравт нь явж байгаа бол vvнийг байгууллагаас авсан лиценз, харин та байгууллагын хэрэглэгч болж таарна.
-хэрэв та хvvхэнтэй элдэв долоон юмгvй шууд унтахыг хvсч байхад цаад хvvхэн чинь танд шvлэг уншиж, бvжиг бvжиглэж, ноосон оймс яаж нэхдэгээ vзvvлэхээс нааш унтахгvй гээд байгаа бол vvнийг «Microsoft.» компаниас явуулж байгаа ухаалаг бодлого гэнэ.
-хэрэв секс хийж байгаа хvvхэн чинь ид ажлын дундуур гэнэт огил vсрэн цонхоор гараад явчихаж байгаа бол vvнийг баг гэнэ. Багийн талаар ээжид нь утасдаж секс хийж байсан байрлал, цонхоор гарахаас ємнє хийж байсан зvйл, орны байрлал, болон єрєєний тавилгын талаар дэлгэрэнгvй єгvvлэх хэрэгтэй.

7/18/2007

Миний шинэ дүр төрх

7/07/2007

Хуваариа авчихлаа

Хэдэн хоног будилсны эцэст өнөө өглөө 9.40 минутанд ТИС-ХМТС -ийн мэдээллийн технологи гэдэг ангид орох эрхийн бичгийг гартаа барилаа. Гэхдээ яг томилолтоо бол 8.16-8.25 ны хооронд 650000 төгрөг сургуульдаа төлж байж л авна юм гэнэ лээ.

6/26/2007

Харьцуулаад нэг үзээрэй

Энэ 2 сайтын газрын зургыг нь харьцуулаад нэг үзчихээрэй. Үзчихээд тэгээд саналаа нэг хэлнэ биз.
www.citymap.mn
www.gogo.mn

Санаа амарлаа

Аа нэг томоо гэгч амьсгаа авах цаг ирлээ. Аль түрүү жилээс л ноцолдсон www.citymap.mn дуусчихлаа. Одоо дараагийн хувилбаруудыг гаргах ч гэсэн ямартаа ч эхнийхийгээ дуусчихлаа. Бас өчигдөр конкурсны дүн ч гарсан. Харин санасныг бодоход дажгүй өгчихсөн байна лээ. Одоо маргаашнаас сургуульдаа бүртгүүлнэ удахгүй сургуулиа авчихна. Тэгвэл ч нэг дээшээ хараад хэвтчихээд хэсэгтээ л босохгүй ээ.

5/25/2007

Анхны маань бичлэг

2006 оны 7сард байх аа Огоо ах надаа блогоо үзүүлж байсан юм. Дөнгөж нээж байсан тэр блог дээр "bla bla blabla" гэж бичсэн ганц бичлэг л байсан байх. Хэхэ тэгэхэд л би анх блог гэдэг юмтай танилцаж байв. Тэрнээс хойш Огоо ахын блогыг байнга уншиж мөн найз блог гэх хэдэн блогуудаар ч нууцхан шагайдаг болов. 11сард уул нь энэ блогийг нээсэн ч одоо л анхныхаа бичлэгийг хийж байна. Тэгсэн мөртлөө юу бичихээ мэдэхгүй хонь шиг гайхаад л суухын. Эндээс та нарыг элдэв хэрэгтэй мэдээлэл энээ тэрээг олох гэдэг ч өвсөн дотроос зүү хайхтай л адил байх... энэ бол зүгээр л нэг 17 настай хүүхдийн дэмийрэл... ямартаа ч байсан Огоо ахыгаа дагаад жаахан blah blah blah хийчихлээ гэж