2006 оны 7сард байх аа
Огоо ах надаа блогоо үзүүлж байсан юм. Дөнгөж нээж байсан тэр блог дээр "bla bla blabla" гэж бичсэн ганц бичлэг л байсан байх. Хэхэ тэгэхэд л би анх блог гэдэг юмтай танилцаж байв. Тэрнээс хойш
Огоо ахын блогыг байнга уншиж мөн найз блог гэх хэдэн блогуудаар ч нууцхан шагайдаг болов. 11сард уул нь энэ блогийг нээсэн ч одоо л анхныхаа бичлэгийг хийж байна. Тэгсэн мөртлөө юу бичихээ мэдэхгүй хонь шиг гайхаад л суухын. Эндээс та нарыг элдэв хэрэгтэй мэдээлэл энээ тэрээг олох гэдэг ч өвсөн дотроос зүү хайхтай л адил байх... энэ бол зүгээр л нэг 17 настай хүүхдийн дэмийрэл... ямартаа ч байсан
Огоо ахыгаа дагаад жаахан blah blah blah хийчихлээ гэж