8/08/2007

Амралт зугаалгатай сайхан долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт л би зун болсон гэдгийг анзаарлаа. Хэдий зун болж хичээл амарсан ч гэсэн өдөр болгон ажилд яваад байсан болохоор надаа төдий л зун болсон санагдахгүй байсын. 4 дэх өдөр ажлааса чөлөө аваад хуучин ангийнхантайгаа нэгнийхээ лагерь дээр очиж жаал АМЕРИК ХӨЛ БӨМБӨГ тоглов. (тэр бөмбөгийг нь бариад шидэхэд их эвгүй юм бана дээ нэг л болж өгөхгүй. Сүүлдээ ч нэг гайгүй болсоон) Харин удаан хөдлөөгүй би гэнэт баахан гүйчихсэн чинь хамаг бие авах юмгүй хүндүүр. Хагас сайныг ажлынхантайгаа жаал уул хадаар зугаалсан шиг өнгөрөөв. Зун болчихжээ сайхан байна өө сайхан байна...

8/01/2007

Шинэ сар - арай хийж интернэт

Арай хийж нэг интернэтийн барааг харлаа. Сар гаран дундаа ганцхан USB Lan Card тай байсан одоо бүгд мессенжертээ ороод хоорондоо чатлаад л... хэхэ.

7 сарын 27 нд Их Монголд баахан Акулуудтай уулзлаа. Хажууд нь би гэж нэг жараахай... Бүр их юу болсныг мэдчихмээр байвал ganaas.blogspot.com эндээс ороод уншчихаарай.

товчхондой ойрд болсон сонин содон зүйлс гэвэл энэ 2 л байх шиг...