Showing posts with label Левчиктэй аялал. Show all posts
Showing posts with label Левчиктэй аялал. Show all posts

1/17/2010

Сайхан сэтгэлт охид ба хандив

Хөрслөг бор арьс, жулдайж шулдайсан биетэй гагцхүү мөнгө л хайх мэт газар ширтэх харц нь аанай л нэг гэм хийсэн хүнийг санагдуулам тэр бяцхаан амьтан “Эдгээр өнгө өнгөөр алаглах левчикнүүдээ эх орон, элбэрэлт эзэдэд нь аваачих ачит үйлсээр энэ хүү аялалаа эхлэв” гэж цагаан дээр хараар бичин гарын үсгээ дарвайрлган зураад хөөрөн одсон билээ..

Сайхан сэтгэлт охид ба хандив

Бусад өдрийн л адил Аацандай хүү түүний хамгийн суух дуртай газар болох ширээн доороо тухлан бүхий л дэлхийг гартаа атган хэвтэхдээ хэдэн найздаа хэрхэн зовж байгаа тухайгаа гомдоллон суух зуур Бонбон болон Мили хэмээх сонсоход сонсоглонтой ч сониучирхсан нэгэнд энгийн бус харийн нэртэй хоёр охины санаачлагаар хэрхэн энхрий хайрт панда дүүдээ очих аргаа олсон юм. Мандаж буй нар шиг малийсан шар царайтай тэрхүү элчийг чухам яагаад “Яахуу?” гэж нэрлэснийг тэгэхэд Аацандай хүү ойлгосон юмдаг. Мили охин левчик дурдаж Бонбон түүнд нисэх тухай хэлснээр аялалын төлөвлөгөөгөө гаргаж эхлэхэд өд шиг хөнгөн биеийг нь хориодхон левчик хангалттай өргөж дийлэх нь тодорхой бол түүнийг баярлуулсан авч тэрээр хэрхэн хаанаас яаж левчик олохоо мэдэхгүй байв. Гараад авч болох ч түүнийг хоригдож байгаа талаар өмнө нь би нэгэнтээ хэлсэн билээ. Өрөөнд нам гүм ноёрхон хэсэг хугацаа өнгөрөхөд тэрээр гэнэтхэн ваннаасаа огол үсэрч шалдан гудамжинд гаран “Эврика” гэж чарласан Архимед шиг авирлан “Өө тиймээ нялх минь” хэмээн амандаа бувтнаад, сайхан сэтгэлд охидоос тусламж гуйхаар утсаа шүүрч авав. Горьдонгүй харцаар “Яахуу?”-гийнхаа жагсаалт дээр нүдээ өнхөрүүлж хэд хэдэн левчикний хохирогчдыг нүдэлж аваад эхнээс нь шанаглаж гарав.
“Би гэмээн чамдаа хайртай
Бондойж товойх хөхөнд чинь хайртай
Бүрхэн хучих левчикэнд чинь бүрч их хайртай
Байнга чамайгаа дурсаж байг гэж левчикээ наддаа явуулаач”
гэж мэтээр үсэг мөртийг холбон долигнож бялдуучлах үгсийг чулуудсаар зорилгодоо бага багаар дөхсөөр л байлаа...

12/10/2009

Левчиктэй аялал буюу тив гаталсан нь

Тэртээ зуны үдэш биш юм гэнэ. Тэгэхэд осолдсон онгоцонд ч биш хаа холын Америк улсаас энэхүү түүхийг эхэлсэн гэж бодов уу? Тэгвэл танд бас л лүгүй гэж хэлье. Хулмас хүүхэмсэгээрээ алдартай Турк улсын хошного хуваасан толгой мэт Истанбуул хотноо ялаа эдэлж хоригдон суугаа нэгэн жаал амиа хорлохуйн зааг дээрээс хачирхалтай авч гайхалтай аялалыг эхлэхээр зориг, бөгс юугаан чангалан левчикний эрэлд гарсан нь энэ болой. Тиймээ та зөв сонссон энэ бол левчик. Авсаархан эгдүү хүргэм зэрэгцүүлэн хөмрүүлсэн 2 аяга шиг зүйлийг сонсоод уурсах ундуйцах, ичин улайх нэгэн байхад гайхан биширч магтан дуулах уншигч авгай ч байгаа байх. Энэхүү мөрнөөс дэмжин бүхний хөхийг өргөн баригч эдийг хэрхэн ашиглаж юун аялал хийх гээд байгаа талаар мэдээж авгай та гайхаж байгаа биз. Тогтон сууж үргэлжлүүлэн уншхийг танаас хичээнгүйлэн хүсье. Тэр талаар хожим тодорхой хүүрнэх цаг болон талбар хангалттай байгаа буй.

Одоо та бүхэндээ энэ аялалын гол эзэн Аацандай гэх жаалын талаар бяцхан танилцуулахад тэр аацайж байцаасан нөхрийг хэн ч хаанаас харахад хүн мөн үү хэмээн уулга алдмаар жижиг, эрүүл ухаантай юм уу гэж бухимдмаар гажиг ч ямартаа ч тэр хүн бас жижигхэн толгойд нь хушганы хэртэй тархи байдагт би өрөөсөө ч илүү итгэж явдаг юм.... urgeljlel bii.. pcnii tsag duussan tul tur ıhgeed orhıı