7/18/2008

Devoo


Devil + Tsovoo = Devoo :D

7/10/2008

Сайхан наймаа

Маний 10 жилийн 2 найз гэж энэ зун холын хол АНУ-гаас тал дутуу эрдэм өвөртөлж ирсэн ухаантай... Үлдсэнийг нь буцаж очоод авчрах юм гэсэн... Чухам Монголын нийгэмээс хол дуу байсан 2 юм байгаан хөөрхийс... Өнгөрсөн бүтэн амардаг өдөр 2 нөхөр сонгины амралтанд байгаа 2 найзыгаа эргэж очихоор явжил дээ... Хоёр нөхөр мөнгөө хэмнэх санаатай унаа барихаа болиод автуусанд суув... Гүй тэгээд нисэх хүртэл саадгүй хүрээд очиж... Нисэх дээр буугаад нэг нь одоо цаашаа 20км гэсэн 2 уулаа унаа барьчихий гэж... Нөгөөх нь ч за гээд унаа зогсоов гэнэ... Нэг нь хаашаа явахаа хэлээд шууд суух гэтэл нөгөө нь лаг наймаачин байрын зан гаргаад нөгөөхөө түр хүлээжий гэж дохиод жолоочид хэлж байна гэнэ:
Сонгины амралт руу 5000₮ өөр явах уу? Жолооч:
Гайхсан харцаар хараад болно болно гэж...
Тэгээд манай наймаачин залуу лаг тохирлцсондоо сэтгэл тэнэгэр явсан байлгүй.. Гэтэл яахав 4 км шахуу яваад очих газар нь болчихож... Нөгөө нэг нь ч мөнгөө "Сүнс" дээр гардаг Вүүпий Голдбэрг шиг татагнаж татагнаж өгсөн гэсэн... Мань Вүүпий буугаад нөгөө муу Наймачинаа жаал л хараан зүгсэн гэнэ лээ... Сайхан тохиролцоо...