1/17/2010

Сайхан сэтгэлт охид ба хандив

Хөрслөг бор арьс, жулдайж шулдайсан биетэй гагцхүү мөнгө л хайх мэт газар ширтэх харц нь аанай л нэг гэм хийсэн хүнийг санагдуулам тэр бяцхаан амьтан “Эдгээр өнгө өнгөөр алаглах левчикнүүдээ эх орон, элбэрэлт эзэдэд нь аваачих ачит үйлсээр энэ хүү аялалаа эхлэв” гэж цагаан дээр хараар бичин гарын үсгээ дарвайрлган зураад хөөрөн одсон билээ..

Сайхан сэтгэлт охид ба хандив

Бусад өдрийн л адил Аацандай хүү түүний хамгийн суух дуртай газар болох ширээн доороо тухлан бүхий л дэлхийг гартаа атган хэвтэхдээ хэдэн найздаа хэрхэн зовж байгаа тухайгаа гомдоллон суух зуур Бонбон болон Мили хэмээх сонсоход сонсоглонтой ч сониучирхсан нэгэнд энгийн бус харийн нэртэй хоёр охины санаачлагаар хэрхэн энхрий хайрт панда дүүдээ очих аргаа олсон юм. Мандаж буй нар шиг малийсан шар царайтай тэрхүү элчийг чухам яагаад “Яахуу?” гэж нэрлэснийг тэгэхэд Аацандай хүү ойлгосон юмдаг. Мили охин левчик дурдаж Бонбон түүнд нисэх тухай хэлснээр аялалын төлөвлөгөөгөө гаргаж эхлэхэд өд шиг хөнгөн биеийг нь хориодхон левчик хангалттай өргөж дийлэх нь тодорхой бол түүнийг баярлуулсан авч тэрээр хэрхэн хаанаас яаж левчик олохоо мэдэхгүй байв. Гараад авч болох ч түүнийг хоригдож байгаа талаар өмнө нь би нэгэнтээ хэлсэн билээ. Өрөөнд нам гүм ноёрхон хэсэг хугацаа өнгөрөхөд тэрээр гэнэтхэн ваннаасаа огол үсэрч шалдан гудамжинд гаран “Эврика” гэж чарласан Архимед шиг авирлан “Өө тиймээ нялх минь” хэмээн амандаа бувтнаад, сайхан сэтгэлд охидоос тусламж гуйхаар утсаа шүүрч авав. Горьдонгүй харцаар “Яахуу?”-гийнхаа жагсаалт дээр нүдээ өнхөрүүлж хэд хэдэн левчикний хохирогчдыг нүдэлж аваад эхнээс нь шанаглаж гарав.
“Би гэмээн чамдаа хайртай
Бондойж товойх хөхөнд чинь хайртай
Бүрхэн хучих левчикэнд чинь бүрч их хайртай
Байнга чамайгаа дурсаж байг гэж левчикээ наддаа явуулаач”
гэж мэтээр үсэг мөртийг холбон долигнож бялдуучлах үгсийг чулуудсаар зорилгодоо бага багаар дөхсөөр л байлаа...

12/19/2009

Үмхэлт

Гэнэт сэтгэл хөдлөөд ингээд нэг ая баръя л даа гэдэг шиг үнсэлтийн талаар хэдэн юм хум бичээтий... =D

Франц - Аман дотор нь чи хэлээрээ түүний бүх шүдийг цэвэрлээд эцэс сүүлд нь түүний хэлтэй маш чадамгайгаар зангидах хэрэгтэй.. ингэж чадваас төгс франц үнсэлт болно. Үүний тулд л интоор зангид гэдэг юм шүү дээ.. =>

Боттом липс - Гол бай бол түүний доод уруул.. Хэрэв чи эрэгтэй бол: ихэвчлэн эр нь өндөр бол доод уруул чамд ховор олдоно.. тийм болохоор өвдөглөж суух.., эмэгтэйдээ өсгийтэй гутал өмсүүлэх.., сандал дээр зогсоох гэх мэт арга хэрэглэж болно.. Далайн төвшинөөс дээш ижил өндөрт зогсох юм бол нуруу сээр чинь чилж үнсэлт тийм таатай төгсөхгүй л болов уу.. За тэгээд доод уруулд нь хүрсэн бол жижигхэн цэлцэгнүүрийг хуванцраас нь гаргах гэж байгаа мэт хүчтэй сорох хэрэгтэй.. Үр дүнд хамтрагч чинь форэст гамп дээрх БАББА шиг уруултай болсон бол.. чиний даалгавар амжилттай биеллээ гэсэн үг ;)

Софт - Ер нь бол "Ээ дээ энэ хүүхнүүд үү" гэх кинон дээр энэ үнсэлт ихээхэн үзэгддээг.. 2 хос гар гар аа атгалцан нүүрэндээ мишээл тодруулж байгаад бие биенээ рүүгээ ойртож маш зөөлнөөр яг л жаахан л чанга базуул хагарчих мэт өндөг шиг зөөлөн үнсэлцэх бөгөөд энэ үед аль алинд үүлэн дээр хөвж орон дээр дэвхцэж буй мэдрэмж төрөх ёстой агаад ер нь бол цаг хугацааг удаашруулцан мэт л хөдлөх хэрэгтэй..

Хард - Мэдээж ингэж үнсэлцхийн тулд та үнсэлцхээс өмнө 12 цаг юм идээгүй байх ёстой.., Үнсэлцэх үед үнсүүлэх гэж байгаа хохирогчийн уруул амыг элдэв хоолтой зүйрлэ.., Хэрэв та тэгэж чадсан бол өлссөн хүн хоолруу яаж дайрдаг юм тиймээр дайрах ёстой.., Хоол идэж байгаам чинь хазаж болно гэж та асуух байх.., Болно оо болно.. Гэхдээ цус гартал эсүүл бүүр тасартал хазуул таны хоол таньд дахиж хэзээ ч олдохгүй нягууртай тул болгоомжтой байх хэрэгтэй.., За тэгээд хүчтэй хүчтэй соролцох хөхөлцөх хазалцах чимхэлцэх хялалзах гээд элдэв үйлдлийг та үүнд хийж болно.., Мөн та хамтрагчаа бага зэрэг үзэн ядсан тохиолдолд энэ үнсэлт төгс утгаараа оршино гэдгийг хэлэхэд надад таатай байна аа >:)

Чихний омог озолт - Ай энэ ч мөн сайхан эд дээ.. озуулаад иртэл 220 биеэр чинь гүйлгэсэн мэт болно.. энэнд зааварсаад байх юм бараг байгүй... Амаа ангайлгаад чихрүү нь дайр.. үс халхалж байвал үсийг нь хойш нь шидлэн тэгээл дайр.. Амандаа чихний омгийг нь хийгээл шууд хүлхчих хэрэгтэй.. цаа хүн чинь болиоч гэж чамаас аминчлан гуйх болно >:)

Эскимос үнсэлт - Хүн гэдэг чинь мичнээс үүссэн ч бай үүсээгүй ч бай ялгаагүй амьтан л байж таарна... ҮГҮЙ ХҮН гэх гээд байна уу тэ тэр.. өндөлзөөд мэджийшүү чамайг АМЬТАААН... за тэхээр амьтан яаж хайраа илэрхийлдэг яг түүншиг биенийхээ өөдөөс мишээн зогсоцгоож дөхөн ойртоод наад 2 үнэрлэдгээрээ шүргэлц.. шур шур хийтэл үнэрлээд байв аа.. зүгээр л шүргэлц.. зөөлнөөр.. хамар ч бас хайрын илэрхийлэл ш д..

Хөл үнсэх - Хайрын бас л нэг илрэл.. нөхдүүд доошлохоор л бохир заваан дээгүүрхэн цэвэр ариун гэсэн наад шашины үзлээсээ хагацаж салах хэрэгтэй.. Яс юман дээрээ хөл их цэвэрхэн наад гар толгой үс гэзэг чинь хамгийн бохир эд гээд байгаашд.. за тэр яахав.. Үнсэлтийн хамтрагч чинь гижиг нь хүрээд байх магадлал их өндөртэй.. Гэвч нөгөөд чинь их хэмжээний таашаал тайтгарлыг өгөх нь мэдээж.. Ер нь бол ор хөнжлийн эсвэл иллэг хийж байхдаа гэх мэтчилэн гэвтээ байрлалаас л хайрлахын хэлбэр.. Тэрнээс зогсож байхад нь нохой шиг гэвтээд хөл шиншлээд байвал хэнд л таатай байна гэж.. Хөлийн хурууг нь зөөлнөөр хөхөж хөнгөн хөнгөн үнсээл явчих хэрэгтэй... (хөлийн улыг нь гэнэдүүлжаагаад долоочихвол ч :p)

Хөлдөөгч буюу мөстэй үнсэлт - Амандаа гоожкон мөс хийгээд амаа ангай.. хамрагчынхаа амыг ч мөн ангазлуулж 2 уруул нийлэх агшинд ам+ам гэх тэр агуйд хоккэй тоглоцгоо.. мөсөө булаацалд түлхэлц.. муудалцуул хоорондоо зодолдож ч болно.. гэвч энэ бүхний хэл чинь л хийнэ ш дээ.. андуураад үнсэлцэнгээ өчигдрийн хэрүүлээ бодож зодолдоод биенийхээ амруу хоккэйн цохиур чихээд байх ч бас яалтай...

Зөөлөн хазах - энэ чинь нөгөө чухам "хард" гээч үнсэлт дээр чинь болдог эддээ.. Уруулыг нь зөөлнөөр хазаж гулгуулваас ил далд мазохист чанарнаас зулгааж хамтрагчдаа овоо хэдэн очков авах болно.. Мэдээж зөвхөн уруул биш хэл цаашлаад чадал чинь хүрдэг юм бол хүүхэн хэлийг нь ч гэсэн хазахад буруу юу байхав

Мөр үнсэх - Бүсгүй цааш харан элдэвийг хийн зогсоно.. Залуу араас нь аядуухан дөхөж тэврэн аваад бурбарайхан хөөрхөн мөрийг нь уруулаараа шүргүүлэн үнсэнэ.. Хичнээн армаанчик гээ.. Энэ нь эгэл хайрын даруухан нэг хэсэг нь болой.. (эр хувилбарыг нь өөрсдөө бодож олцгоо!!!)

Бяцхан балга - Энэ болвоос өөрийн дуртай умдаа болох шингэнээ балган хамтрагчаа үнсэх явдал юм.. мэдээж дүүртэл биш үнсэлцэх агаар орж ирэх зай үлдээнэ биз ээ.. Энэ арга нь хамтрагчаа амаараа жаргаах тасарцан арга гэж хэлж болохоор бөлгөө.. (над шиг архи балгаж араас нь элдэж гүйв ээ :-<)

Зөгийн үнсэлт - Зөгий шиг хатгахыг хэлээгүй ээ нөхөр товариш.. Түүний хүзүүнээс гараагаа эхлэн зөөлөн үнсэж чихний ар хэсэгрүү бага багаар дөхөн очино.. Одоо тэндээсээ хүзүү дундуур хөндлөн гулд чимээгүйхэн хүржигнэн архираж уруулаа чичигнүүлэн давхина даа.. Зохистой хийвээс армаанчик байдлыг улам бадраан хөөргөх болох буйзаа..

Тоос сорогч - Ай даа 10 жилдээ энэ айхтар тоглоомыг тоглож л байсан байлгүй.. тэр муу хөзөрийг ховх сордог шигээ хамтрагчийхаа амдах агаарыг юу юугүй л сороод хаячихаж байгаам даа.. дэггүй хөөрхөн зугаацал.. Юу юугүй хамрыг нь чимхэчихээд сороод байв аа >:p

Бас бус жижиг сажиг үнсэлтүүд байна аа.. жишээ нь аман дотор нь шивэгнэн исгэрэх, хэлээрээ түүний хэлэн дээр масло түрхэх, Барын үнсэлт гэх араас нь хулгана руу ойртон буй муужгай мэт сэмээрхэн гэтэж тэврэн авч хүзүүг нь зөөлөн хазлан үнсэх үнсэлт нь хамтрагчийг тань цочоон баярлуулж давхар үр дүнд хүргэх сайн талтай..

Мөн хайртдай захидал бичиж байгаа бол хэд хэдэн "ХХХХХ" үсгээр үнсэлтийг тодруулж.., :-* тэмдэглэгээгээр виртуал орчинд үнсэлт гэх агуу хайрыг илэрхийлж болох нь байна.

Чингээд энэ бичвэрийг уншсан охид бүсгүйчүүл байвал надыгаа хэд сайхан үнсэж гялайлгавал таны ирээдүй улам сайхнаар тодрон гэрэлтэнэ гэж "Куран" судрын "Хун" бүлэгт хадаастай хэмээхүй.. :mdr:

Орон орны тив зүйл ангийн бүх үнсэлцэгчиддээ олон төрлөөр дээр доороо орон үнсэлцээрээ гэж ерөөе өө :D

12/10/2009

Левчиктэй аялал буюу тив гаталсан нь

Тэртээ зуны үдэш биш юм гэнэ. Тэгэхэд осолдсон онгоцонд ч биш хаа холын Америк улсаас энэхүү түүхийг эхэлсэн гэж бодов уу? Тэгвэл танд бас л лүгүй гэж хэлье. Хулмас хүүхэмсэгээрээ алдартай Турк улсын хошного хуваасан толгой мэт Истанбуул хотноо ялаа эдэлж хоригдон суугаа нэгэн жаал амиа хорлохуйн зааг дээрээс хачирхалтай авч гайхалтай аялалыг эхлэхээр зориг, бөгс юугаан чангалан левчикний эрэлд гарсан нь энэ болой. Тиймээ та зөв сонссон энэ бол левчик. Авсаархан эгдүү хүргэм зэрэгцүүлэн хөмрүүлсэн 2 аяга шиг зүйлийг сонсоод уурсах ундуйцах, ичин улайх нэгэн байхад гайхан биширч магтан дуулах уншигч авгай ч байгаа байх. Энэхүү мөрнөөс дэмжин бүхний хөхийг өргөн баригч эдийг хэрхэн ашиглаж юун аялал хийх гээд байгаа талаар мэдээж авгай та гайхаж байгаа биз. Тогтон сууж үргэлжлүүлэн уншхийг танаас хичээнгүйлэн хүсье. Тэр талаар хожим тодорхой хүүрнэх цаг болон талбар хангалттай байгаа буй.

Одоо та бүхэндээ энэ аялалын гол эзэн Аацандай гэх жаалын талаар бяцхан танилцуулахад тэр аацайж байцаасан нөхрийг хэн ч хаанаас харахад хүн мөн үү хэмээн уулга алдмаар жижиг, эрүүл ухаантай юм уу гэж бухимдмаар гажиг ч ямартаа ч тэр хүн бас жижигхэн толгойд нь хушганы хэртэй тархи байдагт би өрөөсөө ч илүү итгэж явдаг юм.... urgeljlel bii.. pcnii tsag duussan tul tur ıhgeed orhıı

12/09/2008

Гилжийхүй

Юуны өмнө шүлгийн уншихдаа эхлээд энэ линкээр ороод энэ шүлгийг нэг хараадхаарай... http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=107497

Хөөрхийлэлтэй энэ толгой энэлэн шаналсаар хажуулдан зогсох

Хөндийрч хоосрох хэсгээр агаар салхилахыг сонсон зогсоод

Хэрхэн толгойгоо амраахаа ойлгохгүй байж ядсандаа

Хана мөргөж цусаа нялан өөрийгөө аргацааана...

11/27/2008

Ай дэмий балай зүүд...

Фак гэж нэг өдөр ингэж 2 муухай зүүд зүүдлэх гэж... Эхний зүүд тэр минь надаас салж байна гэж... Миний үйлдлийг буруугаар ойлгочоод надаа итгэхгүй гээд гүрийгээд салж байгаа гэж.. /чухам яг юунаас болж тэгэж маргалдаад байгааг мэдкү байна.../

Тэгээд сэрчээд мангар настр муутай гар сууж байснаа.. гэнэт уур хүрээд буцаад унтчихав... Тэгээл дараагийн зүүд...

Миний сайн найз найз залуу 2 нь л бас муудалцсан бололтой манайд ирцэн.. бас жаахан балгачихсан... Тэгээл тэрэнтэй баахан юм яриал байжээсэн бололтой тэгсэн араас нь ч найз залуу нь ирж байна гэнэ... Тэгсэнээ л манай гэрлийн унтраалга байдаг газар л нэг жижигхээн мэйл ч юм уу юу ч юм явуулах төхөөрөмж байна гэнэ... тэрүүгээр л юм явуулсангүй гэж уурлаал янз бүр болоод байгаа болтой... Сүүлдээ тийм хэрүүл дунд суухаар уур хүрээд байдгийн нөгөө залуутай нь муудалцаад л зодоон нүдээн болоод ямарч байсан явуулчихав... Тэгсэн нөгөө найз маань хаалга түгжээл хүрээд ирсэн чинь манай балкон дээр яг унах гэж байгаа байртай сууцан... /манай балкон цаашаагаа шууд онгойрхой л доо... нэг хаалга шуу юмаар хальт таглацан .../ тэгсэн тэр хаалгыг нь наашлуулаад яг ирмэг дээр нь хажуу тийшээ хараад сууж байна... амиа хорлох гэсэн ямарч бодолгүй л байгаа болтой... гуйваал сууцан хажууд нь манай панда лаг тэрнийг үнэрлэчихсэн хаха... Тэгээд хөөе би унаваа гээд наашаа татхын завдалгүй цаашаа уначихдын... ПАД гээл унах нь сонсогдоол... дотор нээх сонин болоол явчихаж байгаам чинь... 4 давхараас унасан юм чинь үхчихсэн байх даа гээл муу ёрын бодол толгойнд орж ирээл... хар хурдаараа гэрээсээ гаран байшингаа тойрон гүйгээд очтол найз маань хэдийн өнгөрчихсөн байх шиг байсан... Нүдэнд ч нулимс цийлэгнээл... тэврээл хашаа ч юм мэдэхгүй алхаал байсан... Тэгсэн лабиринт маягийн юманд л ороод ирцэн... алхаал байсан... НАЙЗ МИНЬ НИЛ ЦУС БОЛЦОН... НҮД НЬ АНИАСТАЙ...

Энэ зүүдийг би шууд сэрээл бичээгүй болохоор зөндөө файл дотроос нь алагдчихаж... хаха... ууг нь хачин жигтэй гунигтай гэмээр зүйлс зөндөө л болсын... эхний зүүд ч бас...

Аз болж сэрээд бүх юм зүүд байсанд баярлаад нөгөө найзруугаа утасдах гсн... Утсан дээрээ цай асгаад ярьж бас цэнэглэж болохоо байцан... Дээр нь ядаж байхад өчдөр машин зам дээр сим ээ унагаагаад харанхуйд... Буцаж гүйж очоод хайж байсан чинь чяг гээл сим дээгүүр машин явах сонсогддын... Тэхээр нь гүйж очоол авсан чинь ууг нь бүтэн байна.. даанч утсанд хийхээр сим танихгүй байна лээ.. хаха машинд дайруулсан юм чинь бас үхээ л байлгүй... хаха... Сим ээ авах гэж гүйж байхдаа... ёооё ингээд алга болчихвол яаж unitel ийн төв орж симээ сэргээлгэ нээ залхуу л гэж бодож байсан.... хахах одоо нээрэ яаж unitel орно оо... :D

11/18/2008

Одоо харин юу вэ?.. 3

Үйл явдал хаана өрнөх: Иван ах нарын бэлэг болгон өгсөн 3 өрөө байр
Гол дүрд:
- Х болох согтуу толгой
- Нэр олдоогүй согтуу толгойгийн эхнэр
- Ямарч нэр гоёдох "хөөрхийлэлтэй авгайд" дурласан нэгэн жаал /чаашид жаал гэж нэрлэх нь/

Өдөр 3.

Тэр ингэхэд эрэгтэй юу?... 2

Үйл явдал хаана өрнөх: Иван ах нарын бэлэг болгон өгсөн 3 өрөө байр
Гол дүрд:
- Х болох согтуу толгой
- Нэр олдоогүй согтуу толгойгийн эхнэр
- Ямарч нэр гоёдох "хөөрхийлэлтэй авгайд" дурласан нэгэн жаал /чаашид жаал гэж нэрлэх нь/

Өдөр 2.

Одоо миний дүү яв аа... Манай ногоорсон юм ирүүл чи байтугаа би хүртэл асуудалд орно шүү... Гүй ээ би танийг орхиод явж чадахгүй нь.. Гүй чи ямар балай юмаа яриад байгаа хүүхэд вэ... Наад бөндгөрөөсөө салахыг хүсээ юу..
Ийм яриа өрнөн байх үед төмөр хаалга гяхран дуугарч... Х согтуу толгой гэрт орж ирэв...
Х: Аа хаа муусайн завхай юмнууд завхайрцгааж байх шив...
- Юугаа яриад дэмийрээд байгаа хар архичин бэ?
Жаалын харин хөлс нь гийхарч... /үнэхээр хөлс ингэж дугардаг билүү.. эсүүл өөр үг байдгийг нь би андуураад байна уу... зох./ дэмий л мунгинан зогсоно... Х: Тэгүүл наад бацаан чинь хэнийн? Намайг байхгүйд далимдуулж завхайрч суугаагаас зайлку... Жаал айсан байртай: Ах аа би таний хөдөөнөөс ирсэн хамаатны дүү байна аа..
Х: Юу... юугээд дэмйи балай юм яриад толгой эргүүлээд байг.... Бодохнээ нээрээ нэг охин ирж энд сурах юм ярьсан чи чинь... Яасан муухай царай муутай хүүхэд вэ... /Авгай ч тэр жаал / Өө ахыгаа уучлаарай ах нь ингээд дотроо бодсоноо өөрийн мэдэлгүй гаргаад хэлчихдийн... /Хөхгүйлийн... Царай муутай гэжугаа... хмм... Гэхдээ ч эм хүн л бол эм хүн л байх даа :> хэмээшүү юм бодно.../ Авгай харин зүгээр өнгөрсөнд тайвширан зориг ороод...
- Муу ногоон толгойлсон архичин хамаатныхаа дүүгээ таньдаггүй.. Яацан нүдний булай вэ... Бушуухан явж унт..
Х: Чи авгай дуугай бай.. Дүү маань ирчээд байхад садангийн сонин сонсмоор байна.. Чамд хамаагүй чи өөрөө явжунт... Жаал ч зүгээрээ гэж байх шиг байна.. Авгай нь ч найдаад өрөөрүүгээ ороод Хэдэн ясаа ороор нэг тараагаад хэвтэв бололтой.. нам гүм болов...
Х: Миний дөө хоёулаа нөгөө өрөө орий ах нь чамд ор засаад өгий... Бас бус сонин ч сонсмоор байна... Х ч нилээн донхой нь.. /эрэгтэйг эмэгтэй гэж харжуахыг бодуул лав 4 шил юм уусан байх аа... парактик дээр үндэслэж ийм дүгнэлтэнд хүрсэн болно зох./
Жаал ч дотроо за гайгүй өнгөрөх бололтой.. Х-г унтуулж аваад бушуухан гарч одий гэсшүү юм бодоол Х-г даган том өрөөнд оров...
Х-ч 4 өнкөрч 3 суниан байж нэг хэдэн гудас шидсэншү юм болоод миний дөө гэвт... Тэгээд хэдэн сонин хуучлий жаал гэж ганц 2 залуудаа хэрэглэдэг байсан хэдэн мэхээ угсруулан хэрэглэх ухааны юм бодон мишээнэ... /За тэр охин найрч чаддаггүй гарууд нүдээ бүлтийлгээд чихээ сортойлгоод... Күй тэр хурдан наашаа суужаагаагнээ [-(... зох./ жаал охин ч /баларсаан ийм нэртэй болсон ;)) зох./

Жижиг өрөөнд авгай юу болохыг ажин... нам гүм байгаа болохоор бас ч дажгүй байгаа байх... хэмээн тайвшрангүй бодно... Унтраалганы чимээ сонсогдож... Хаалганы доорх завсраар гэрэлтэх гэрэл алга болов... Сайн чагнах нэ...

За юун ичимхий юм бэ.. Оюутан гэхээр 18 хүрээлээлгүй... Ийм юм үзэх нас чинь болсон гэхийн хажуугаар хүүш ээ та яажийна аа... Болиоч ээ эхнэр чинь... гэх эр эм нь мэдэгдэхгүй хоолой хослон дуугарана...
...

Цусаар урс энэ чинь хаанаасаа гараад ирвээ... Өөш та чинь яажийна аа гэх дуу зэрэгцэн том өрөөгөөр нэг хадав /Яг том өрөө ч бишиймаа... Гэрээр нэг байх... Авгай сонсож байгаам чинь лав нөгөө өрөөнд... За тэгээд гайхсан юм чинь бодуул чанга л дуугараа байлгүй.. зох./ Гайхан Цочсон Х-ийн архи тэрхэнд зуурд гараад явчихав... Ааа түс тас !@#$%^&* ...

Төмөр хаалга дуугарч гэрээс жаалхүү гарч одон... Дутуу тайлсан өмдөндөө тээглэн унасан Х дэмий л араас нь аа муу завхай... би бүүр мэдээд байсымаа гэж орилон хоцорно...

Өдөр дуусна... /Саяны ажилд нээх цаг зарцуулаагүй байх гэж найдаж байна.. Тэхээр лав 12 өнгөрөөгүй.. Тэхээр би цагаасаа л өмнө нь өдрийг дуусгах болох нь.. Заяху/

11/17/2008

Тэр авгайд нь хайртай... 1

Үйл явдал хаана өрнөх: Иван ах нарын бэлэг болгон өгсөн 3 өрөө байр
Гол дүрд:
- Х болох согтуу толгой
- Нэр олдоогүй согтуу толгойгийн эхнэр
- Ямарч нэр гоёдох "хөөрхийлэлтэй авгайд" дурласан нэгэн жаал /чаашид жаал гэж нэрлэх нь/

/Түрүүлээд хүлцэл өчих нь: Миний үг үсгийн алдаа гэж тоймгүй их... Дээр нь ихээхэн үгийг ярианы хэлээр бичих тул... Та бүхнээс түмэнтээ уучлал гуйгаад... Хэрэв намайг олж уулзах юм бол нэг нэг бууз авч өгч долигнох болохоо мэдэгдий...

/НЭГ НЭГ гэснийг сайн харсан бээз...//

Өдөр 1.
Одоо миний дүү яв аа... Манай ногоорсон юм ирүүл чи байтугаа би хүртэл асуудалд орно шүү... Гүй ээ би танийг орхиод

явж чадахгүй нь.. Нөхрийг чинь ороод ирүүл ямар нэгэн юм бодож олоод аргалаад өнгөрнө өө... Гүй чи ямар балай юмаа

яриад байгаа хүүхэд вэ... Наад бөндгөрөөсөө салахыг хүсээ юу..
Ийм яриа өрнөн байх үед төмөр хаалга гяхран дуугарч... Х согтуу толгой гэрт орж ирэв...
Х: Аа хаа муусайн завхай юмнууд завхайрцгааж байх шив...
- Юугаа яриад дэмийрээд байгаа архичин бэ?
Жаал: Гүй ээ ах аа би слесарь байна аа. Танай эхнэр дуудлага өгөөд.. Би харин яг ажилаа дуусаад байжээлаа л даа
Х: Завхарсан юмнууд намайг та 2ийг мэдэхгүй гэж бодоо юу... /Дотроо бол орж ирэхэд нь эхнэрийгээ ганжтай угтаагүйд нь сохор ухаантай тэрээр баярлана/
- Архиныхаа халуунд дэмийрч байх шив.. Чамайг гадуур гудраад явж байхад чинь энэ гэрийн чинь юмнууд эвдрээд дууслаа... Чи ямар янзалж өгөх биш.. Харин ч энэ хүүд баярлалаа гэж хэлэхийн оронд юундаа солиороод байгаа хар хүүр вэ чи... Муу архичин
Жаал: Зүгээрээ эгчээ юм чинь болцон би ингээд явий даа... /Гараад явав/
- Хар архичин хүнд талархаж мэддэггүймуу.. гээл зэмлэх үгийг сонссон Х үүнийг чинь цааш бодуул уух шалтаг юм байна шүү гэж дотроо бодоод... Хөөе хүүхээд гэж орилон доош шатаар унаж тусан гүйв...
Хэсэг хугацаанд үйл явдал өрнөх ёстой гэрт авгай ганцаарханаа гайхах хэдий ч зүгээр өнгөрсөндөө баярлах зэрэгцэн зогсов...
Хаалга дахин онгойн Х жаалхүү бас хэдэн шил юм гэрт орж ирэв... /Хаалганаас гадуур болсон зүйлийг дурдахгүй өнгөрөв... Бодуул чи эр хүн л юм бол ганц юм уучих гэсэн шүүү яриа болсон байх гэсэн таамаглалтай/
Эхнээр ширээ засаадах намайг хүнд талархаж мэддэггүй гэлүү.. Залуу хүү дээшээ суу...
- Гүй ах аа зүгээрээ би одоо ингээд явий цааш ажилтай гэж болж өгүүл бултчих санаатай бувтанан сууна
Х: Аа эр хүн байж ганц юм уучихгүй... хүн дайлж байхад... эзнийг нь голоод байна уу эхнэрийг нь голоод байна уу /буруу л юм хэллээ дээ хихи ;))/
Цаг нилээн өнгөрнө... хэдэн цаг болж байгааг эхнэрээс өөр хэнч мэдэхгүй... /Гэхдээ эхнэрээс хэнч цаг асуухгүй тул... ер нь хэд болж байгааг би ч мэдэхгүйм байна... :D/
Авгай баригдчих вий хэмээн хий л санаа нь зовнин жижиг өрөөндөө хэвтэнэ...
Том өрөөнд... Манай авгай гэж муу хар банзал...
Юу гэж дээ танай эхнэр маш халамжтай сайхан хүүхэн... Орондоо ч бас сайн... /цинининннн/

Том өрөөнөөс нөхрийнх нь дуу гэнэт л маш томоор ТОМООР /дууг том гэж нэрлэх нь нэг л буруу харагдаж байна тэхээр.../ ЧАНГАААААР өө муу завхай... манай эхнэр яасан гэнэ эээ... /o_O ээ бурхааан/ гүй ээ ах аа эхнэрийн чинь хөл нь гоё гэх гэсэн юм аа... /хаха муухай сандарч байна даа :))/...

Чи наашаа гүй та цаашаа... гэх яриа өрнөн төмөр хаалга түчигнэн дуугаран жаалхүү гэрээс гүйн гарав...
Өдөр 1 дуусав... /Ууг нь бол 12 өнгөрөөд л өдөр дуусах байсан боловч яахуу дээ энэ удаа ингээд дуугай л өнгөрөөчий чшшшшш..... /

Эхлэлийн санааг нэг шоучнаас дэлссэн болно хаха

11/15/2008

ЗАЙЛМААР БАЙНА

ЗАЙЛМААР БАЙНА...

11/14/2008

Үгүү, Чадку

Нэрэлхүү хүмүүст хандаж хэлэхэд... ГҮҮ, ЧАДКУ гэж хэлж сур... Өөрт ч тэр өрөөлд ч тэр төвөг удахгүй хамгийн зөв алхам... Ойгоо...!!!