10/10/2008

Бяцхан порночин залуу

Хэхэ сонин гарчиг тавьцан +18 гэж ойлгоод байна уу... Гүү гүү... Зүгээр л багад байхдаа би гээч 2-3 настай л байсан байх... өөрөө бол санадаггүйн... Ээжийн нэг танил л надаа ярьж байсан..

Одоогоос 15 жилийн өмнө л юм байна... Ээж аавын ажлынхан гээд хавийн хүмүүс оройдоо манайд ирж приставкаар есөн бусын кино үздэг байсан гэх... Чухам нэг орой л хавийн амьтадаа дагуулаад гэрт ирж кино үзэцгээв ээ.. Болоогүй ээротик кино үзэж байсан юм байх... Кино ч эхлээд гарууд кинондоо шимтээл ид үзэж байсан юм гэнэ... Харин ээжийн нэг танил нь хаалган тийшээ харж л дээ.. Гэтэл мань нөхөр улаан порночин /тэр нь би :D/ хаалганы тэнд суучихсан өөрийнхөө болжмороо барьцан сууж байсан юм гэнэ лээ... Ингэж л багаасаа нохойн замруугаа далийсан хүн дээ.. :D

10/05/2008

Буу ч барина... Бүжин ч болно...

Саяхан нэг ёстой ирваа юм зүүдэлсэн дээ...

Улаанбаатарт онцгой байдал зарлаад хотоор дүүрэн цэргийнхэн... Тэгээд би яасын чухам бүү мэд... намайг л барьцгаах гээд араас хөөгөөл... Би зугатаал... Гүйж гүйж нэг вагонд ороод сууцан... Нөгөөх нь хотын төвөөр давхиал... баруун 4 замаар өнгөрсөн замаар нэг баахан контэйнер тэр хавиар дүүрэн цэрэг... Би ч аль болох харагдахгүйг хичээж сууж байгаал.. Гэрийнхээ үүдэнд вагоноор хүргүүлээд буучихав... Гэрээрээ ороод зугатаах бэлтгэлээ хийгэл 1 цамц 2 футболк 1 оймс авч байсан хахах... Бас болоогүй 2 жаахан хүүхэд дагуулчихсан... нөгөө 2 оо хамгаалж л яваа бололтой... Тэгээд гэрээсээ гараад явж байтал манай байрны урд байдаг дэлгүүр дүүрэн баахан офицер цэргүүд гарцыг отоол... Тэхээр нь байрны тэр хавьд нөгөө дэлгүүрээс жаахан холдоод снайпер бариад отоод суучихаж байна гэнэ... Тэгээл дэлгүүрээс манай гэрийн орцруу явж байгаа цэргүүдийг буудаал... 3 офицер 1 цэрэг буудаж унагсан.. :D Тэгээд нөгөө хэдийг нь хүмүүс олчуул бөөн лай гэж бодоод гэрийнхээ урдахь муу усны нүхрүү бүгдийг нь чихчихээд хаагаад явах гэж байтал нэг цэрэг намайг хараад наашаа гүйгээд ирж байна... Би ч сандараал хэд хэд буудсан онохгүй... тэгсэн сум дуусаад... Дөхөөд ирэхээр бууныхаа бөгсөөр цохиж ухаан алдуучаад амьдаар нь амруу нь авч гарсан цамцаа чихээд траншейруу хийчихээд тагыг нь таглаад.. баруун зүг руу автуусанд суугаал явжчихсан... Тэгсэн нэг мэдсэн л Европын тэр хавь л бололтой дундад зуунд ирчихсэн... нөгөө 2 хүүхдээ дагуулчихсан.. Гэтэл болоогүй тэр хавийнхан бас намайг сэжиглээл тэгээл бүсэлхий татасан их усан дотор америк хөл бөмбөг тоглоол байх шиг байсан.. Нөгөө хэд нь аймар том том булиа... Би нэг жижигхээн хаха.. Тэгсэн тоглож байсан бас гэнэт зугатаах хэрэг болчоол.. нөгөө 2 оо дагуулаал зугатаал... Гүйгээл гүйгээл байсан нэг худагийн дэргэд очсон чинь 3 уулаа туулай болцон байсан даг... хахаха =D тэгээл цаашаа нэг саланд суугаал голоор явж байсан хүрхэрээ таараад тэр хүрхэрээний наана лаг том модон усан онгоц... хахах тэрэн дээр гарсан чинь баахан минжнүүд төмс үйлдвэрлэж байгаам шиг үйлдвэрийн зам /ундаа урсаал байдаг даа... :D/ -аар баахан төмс өнхөрөөл... нэг ахмад бололтой нэг минжтэй нь уулзаж байсан чинь гэнэт нэг нь зун болчихлоо гэж орилоол... /өвөл байсан юм байна лээ.../ тэгсэн чинь камер солигдоол уул толгодын дээгүүр явтал уулыг нөмөрч байсан цас нь хайлаал доороос нь өвс ургамал гарч ирээл... Уулсын дээгүүр камер явж байгаал сэрчихсэн санагдаж байна... Тэрнээс хойшоо юм санахгүй байна... Энэ дундад зуунд бас УБ хотод баахан л юм болоод байсан байдгийг нь мартчихаж... :D :D