11/27/2008

Ай дэмий балай зүүд...

Фак гэж нэг өдөр ингэж 2 муухай зүүд зүүдлэх гэж... Эхний зүүд тэр минь надаас салж байна гэж... Миний үйлдлийг буруугаар ойлгочоод надаа итгэхгүй гээд гүрийгээд салж байгаа гэж.. /чухам яг юунаас болж тэгэж маргалдаад байгааг мэдкү байна.../

Тэгээд сэрчээд мангар настр муутай гар сууж байснаа.. гэнэт уур хүрээд буцаад унтчихав... Тэгээл дараагийн зүүд...

Миний сайн найз найз залуу 2 нь л бас муудалцсан бололтой манайд ирцэн.. бас жаахан балгачихсан... Тэгээл тэрэнтэй баахан юм яриал байжээсэн бололтой тэгсэн араас нь ч найз залуу нь ирж байна гэнэ... Тэгсэнээ л манай гэрлийн унтраалга байдаг газар л нэг жижигхээн мэйл ч юм уу юу ч юм явуулах төхөөрөмж байна гэнэ... тэрүүгээр л юм явуулсангүй гэж уурлаал янз бүр болоод байгаа болтой... Сүүлдээ тийм хэрүүл дунд суухаар уур хүрээд байдгийн нөгөө залуутай нь муудалцаад л зодоон нүдээн болоод ямарч байсан явуулчихав... Тэгсэн нөгөө найз маань хаалга түгжээл хүрээд ирсэн чинь манай балкон дээр яг унах гэж байгаа байртай сууцан... /манай балкон цаашаагаа шууд онгойрхой л доо... нэг хаалга шуу юмаар хальт таглацан .../ тэгсэн тэр хаалгыг нь наашлуулаад яг ирмэг дээр нь хажуу тийшээ хараад сууж байна... амиа хорлох гэсэн ямарч бодолгүй л байгаа болтой... гуйваал сууцан хажууд нь манай панда лаг тэрнийг үнэрлэчихсэн хаха... Тэгээд хөөе би унаваа гээд наашаа татхын завдалгүй цаашаа уначихдын... ПАД гээл унах нь сонсогдоол... дотор нээх сонин болоол явчихаж байгаам чинь... 4 давхараас унасан юм чинь үхчихсэн байх даа гээл муу ёрын бодол толгойнд орж ирээл... хар хурдаараа гэрээсээ гаран байшингаа тойрон гүйгээд очтол найз маань хэдийн өнгөрчихсөн байх шиг байсан... Нүдэнд ч нулимс цийлэгнээл... тэврээл хашаа ч юм мэдэхгүй алхаал байсан... Тэгсэн лабиринт маягийн юманд л ороод ирцэн... алхаал байсан... НАЙЗ МИНЬ НИЛ ЦУС БОЛЦОН... НҮД НЬ АНИАСТАЙ...

Энэ зүүдийг би шууд сэрээл бичээгүй болохоор зөндөө файл дотроос нь алагдчихаж... хаха... ууг нь хачин жигтэй гунигтай гэмээр зүйлс зөндөө л болсын... эхний зүүд ч бас...

Аз болж сэрээд бүх юм зүүд байсанд баярлаад нөгөө найзруугаа утасдах гсн... Утсан дээрээ цай асгаад ярьж бас цэнэглэж болохоо байцан... Дээр нь ядаж байхад өчдөр машин зам дээр сим ээ унагаагаад харанхуйд... Буцаж гүйж очоод хайж байсан чинь чяг гээл сим дээгүүр машин явах сонсогддын... Тэхээр нь гүйж очоол авсан чинь ууг нь бүтэн байна.. даанч утсанд хийхээр сим танихгүй байна лээ.. хаха машинд дайруулсан юм чинь бас үхээ л байлгүй... хаха... Сим ээ авах гэж гүйж байхдаа... ёооё ингээд алга болчихвол яаж unitel ийн төв орж симээ сэргээлгэ нээ залхуу л гэж бодож байсан.... хахах одоо нээрэ яаж unitel орно оо... :D

6 comments:

Anonymous said...

haaaaaaahahahha vnen zalhuu ai? yaaj unitel ornoo neeree lol.
nz maiziig vhsen gj zvvdlengvvt hamag yum hyamraad t1 bdiimaa

Anonymous said...

yg zuuden dundaa bhad mair daramttai teel seree l bodhoor yaahaaraa iim balai ym zuudeldeg bnaa geel shuud taivshirdag te hehe

BonBon said...

yooy umshsan chini buur dotor sonin bolchloo.. aim yum zuudeldeg kuuked we :P

Anonymous said...

ишшш, эвий минь. бvvр зовж гvйцсэн байшд. би шєнєжин vхсэн усан гахайгаа зvvдлээд. Рауль, Рауль гээл орилоол байсан. сэрээд нэлээн удаж байж vхсэн гэдгийг нь санасан ш д ..,

EiO said...

шааал өвчтэйн. зүүдэнд хүн үхэхээр ёстой эвгүйм байна лээ...

Цовоо said...

Сим ээ саяхан сэргээлгэсэн хаха