5/17/2008

Гал тогооны хутга - 1

Би зүүдлэнэ гэж зохиол бичдэг хүн гэж байгаа.. Саяхны нэг өдөр Скрийм 3 үзчихээл унтсан чинь нэг иймэрхүү дүр зурагтай юм зүүдэлсийн...

Нэг найзтайгаа баахан шоо дөрвөлжин хоорондоо жижигхээн хаалгаар холбогдсон дээрээс нь харвал өрөөнүүд нь нийлээд "П" хэлбэрийн байшинд хэдэн алт хулгайлсан нөхдийг хөөгөөд байна аа... Би гал тогооныхоо махны хутга заазуур 2ыг хоёр гартаа барьчихсан... Найз маань бас нэг хутга барьчихсан... Замд бид 2ийг алах гэсэн баахан хар хувцастай нинжа шиг юмнууд балиустай, сэлэмтэй дайраал... Тэр өрөөнүүд нь голдоо их том нүхтэй... Алдаж гишгэвэл унаад үхэхээр... Нөгөө хэдэн нинжа шиг юмнуудыг өрсөж алах гэж бөөн юм амь наана там цаан... Хоолойг нь хэрчихээр яг үхэхгүй... толгойг нь таслах гэж хоёр гурав хэрчээл... Тэгээл нэг өрөөнд ортол баахан могой дайраад... Хатгуулчихгүй гэж жинхэнэ уран нугараачийн явъасаа гаргах гэж... Арай гэж тэр өрөөнүүдээс гартал ойд гараад ирдийн... Гайхаад 2 гурав алхтал гэнэт гишгэдэл алдаж доог гулгаал... мод бургасны мөчир нүүр амгүй шавхуурдаал.. Арай хийн зогстол нөгөө хөөж байсан хүмүүсдээ баригчихсан... Бид хоёрыг хүлж аваал цаана аа хэрхэх талаар ярилцаж байгаа бололтой шивнэлдэцгээхийн... Ингээд үхдэг байгаа гээд бодож байтал харин ашгүй утас дуугараад би сэрчихвээ...

No comments: