6/28/2008

Баатрын мөхөл...

Ойрдоо нэг сонин амеркийн хүн амьтан иддэг кино шиг л юмнууд зүүдлээд байна... Шөнө баахан л юм зүүдэлсэн... эхний хэдийг нь ч мартчихаж... сүүлд нь нэг найзуудтайгаа хээр гарч амарч л байгаа болотой ус мусаар бөөн юм болж гатлаал байсан тэгсэн манай бүдүүн нохойны ороо нь орчихсон хүн хүчиндэх гээд намайг сэрээдчдийн.. Тэгээд нохойгоо хөөж явуулчаад арай чүү унтсан чинь бүр хачин юм зүүдэллээ...

Хэдэн найзтайгаа бүүр хээр ирж байна гэнэ ээ.. Ойр хавьд үзэгдэх харагдах юмгүй ганцхан хоёр давхар байшин.. Нөгөө байшингийн нь бүх цонх нь модоор битүүлчихсэн... За яадгийн лаа асаачихна гээд байшиндаа ороол охид нь хоол хийх гэж үлдээд эрэгтэйчүүд нь сагс тоглох гээд гарваа... Би ч хэдэн хүнтэй байшинг үзэх гээд үлдсийн.. Тэгээд 2 давхарт байж байсан чинь гэнэт нэг үзээрийн муухай царайтай (яг л нөгөө уурхай энэ тэрээс болоод гажцан хүн гээд АНУ гийн кинон дээр гардаг шиг...) манай нэг нөхөрлүү дайрад юу юугүй хазаад ураад явчваа.. бид нарч байшингаас гараал сагсны шийдрүү хар хурдаараа гүйвээ тэгсэн сагсдаж байсан баагий нар өмнөөс бас яг адилхан шалтгаантай бид нарын өөдөөс гүйж байна.. тэгээд гадаа байх бас аюултай юм байна гээд бүгд харанхуй байшинруугаа оржийна гэнэ... Нэг мэдсэн нэг давхарт нь бид нар бэхлэлт хийчихсэн... (ширээгээ хажуулдаал тавьчихсын... юуны бэхлэлт байхуу) Хаанаасаа ч буу энэ тэр олсын баахан автомат энэ тэр барьчихсан хав харанхуй... 2 давхараас доошоо бууж ирэх чимээ түг түг хийгээл гэрэл байхгүй болохоор юу ч харагдахгүй... Тэгсэн миний буу гар чийдэнтэй байна аа... ухаж ухаж нөгөөхөө асааж байгаан... яг асаасан чинь шатан дээр нэг үзлийн нөхөр бидэн руу гүйгээл бид нарч галаа нээгээл... нөгөөдөх чинь давхиж ирээд нэгийг маань сугалаад авчихваа... бид нарч буудаал манай нөхөр үзлийн баагий 2 2уулаа л үхчихсэн... Тэгсэн 2 давхараас нэг хөөрхөн эмэгтэй бүр айчихсан буугаад ирвээ... Бид нарч хуйлраал гэсэн хахахаха... Тэгээл лаг халамжиндаа авдаг баагий нар болсон чинь нөгөөдөх чинь харин жинхэнэ шулам гэдэг нь байдгийм даа манай нэг нөхрийг хазаад алчихсан бид нар луу дайрч байна бид нар сандралдаал буудаал хахаха.... Нэг мэдсэн чинь гадаа бас манай нэг охин орилж байна гэнэ... (энэний дунд бөөн дайн болсон би сайн санахгүй байна валалалала...) Би ч нэг нөхөртэй гараал харсан бас бодвол мутац явагдчихсан нохой бололтой манай хүн саравчруу орчихсон гаднаас нь нөгөө нохой... бид 2 бас гүйгээд саравчруу орчихын... нөгөө буу муу ч хаачсын бүү мэд алга болчихсон.. Саравчнаас нэг мод олоод нөгөө нохойг чинь цохисон үйлчлэхгүйнээ... надтай хамт аврах гэж гарсан хүний гарыг нь нөгөө нохой хазчихаад юу юугүй тасдаа хаячихлаа... тэхээр нь би би нохойтой хүн нохой мэднэ гээл гарч гүйгээд нөгөө нохойны чинь хоолойноос юу юугүй багалзуурдаад авчихсан нөгөө нохой тийчлээл байна... би ч базаал найздаа нэг юм хийгээч ээ гэсэн нөгөө чинь тоохгүй зогсоол байна гэнэ... миний гар чинэрээд би тавьлаа ш дээ нэг юм хийгээч тэгэл нэг хөрөө гаргаж ирээл толгойг нь хөрөөдөөд тасалчихваа.. ашгүй гэд байж байсан чинь хаанаас ч юм бэ толгойлогч нь бололтой шидтэн үзлмйэ юм шиг хахах.. гараараа дохиол хүмүүсийг хананд саваал нэг мэдэхэд хажууд гэнэт гарч ирж хүн цохиол тэгээл нэг охиноос бусдыг нь бүгдийг нь алчихсан... Нөгөө охиныг чинь байшин руу аваал орчихсон чухам юу болсын мэд сэрчихсэн....

Зүүдэнд дандаа л баатар болоод байдаг хүн ингэж нэг үхэх гэж :D

5/25/2008

Эргэн дурсахуй... хаха

Хөгширч үхэх гэж байгаам шиг сонин гарчиг биччээл хэдэн дуу аплөүд хийлээ.. Миний энийг ямар хүн унших биш гэхдээ уншдаг болхоороо олж хараад татах хүн байх байлгүй гэж мөрөөдөн хэдэн дуу дээшээ ачааллаа...

Аз жаргалын шувуухай
Тавтай нойрсоорой
Бөмбөг битгий хаяарай
Чигчийн чинээ
Гацуурхан
Гэрлэн дохио
Хэний хэн бэ?
Хонхот хүүхэлдэй
Шинэ жил гарлаа
Шинэ өглөө
Тоогүй ч юм болов уу даа
Цасан ширхэг
Еэ еэ бөөвөө
Зун цаг
Зургийн хичээл

За алив бүгдээрэй хоёр гараа өвдгөн дээрээ аваад сайхан суужаагаад дуугаа сонсоцгоох уу???

5/17/2008

Гал тогооны хутга - 2

Энэ түрүүний баахан хар нинжа нарын хоолойг нь хэрчдэг зүүдний бэта хувилбар нь юм шиг байгаан... Эсвэл 2-р анги нь ч байна уу...

Би нэг шал танихгүй хүнтэй хамт шинээр ажилд орж байна аа... Тэгсэн намайг ажилд авч байгаа хүмүүс бүгд энд тэндхийн хоорондоо шал холбоогүй манай найз нар байхын... Тэгсэн эхний ажил гээд офис дотроо баахан кабель тавиад явж байсанаа давсагаа барьж тэсэлгүй 00 өрөө орсон чинь надтай хамт ажилд орсон залууг юучгүй хүн харахын аргагүй болтол нь цус нөж нь гарчихсан гэдэс нь ангайчихсан...(Тэр толгой нь хаана байсан бэ) гэдэс нь дотроос нь нэг жижигхээн гарны алганы хэртэй хорхой мөлхөж байхын... би ч айсандаа нөгөөг нь гишгэж алчихаад ... 00-оос гүйж гараал нэг найздаа хэлсэн чинь огт тоохгүй цаашаа алхаал явчихын... Нэг л сонин ер нь байдал бишгүйдсэнийг мэдээл нөгөө л нэг гал тогооныхоо хутгыг шүүрч аваал давхицан... Тэгсэн анх ороход дандаа найзууд байсан амьтад чинь төстэй шал өөр хүмүүс болчихсон манийгаа барьж алах гээл... Тэхээр би нэгийг нь барьж аваад хоолойг нь хэрчээд гарыг нь тасдаад... гэтэл нөгөөх чинь үхэх битий хэл хүний өмнөөс балиар гэгч нь дуугараал... мөлхөөл... Гэдэсийг нь хүү таттал хачин нөгөө хорхой нь гарч ирч давхиал... Тэгээд нөгөө офисч хаашсын гэнэт манай муу гэрт нөгөө хэдтэй чинь алалцаж байна аа.. Жижиг өрөөнд 2 том өрөөнд 2 коридорт 1 амьтанг би хоолой гэдэс юутай ийтэй нь байдгийг нь хэрчээл орхичихсон... Тэгсэнээ гал тогоонд ортол нэг бөөрөнхий хөрөө шиг зүйл нэг нь ирэлчихсэн байхыг нь хараад цохиж унагаачаад хөрөөгөөр нь өөрийг нь алчаал нөгөө гэмтээсэн хэдээ хэдэн хэсэг тасдаж хаяаал... нөгөө хэд ч дуугарахаа болиод яг үхчих шиг болсон... Тэхээр нь гэрээсээ гараад хартал гадаа баярын парад болж байна... Юу ч болоогүй юм шиг дунд нь ороол алхаал явчихсан.. тэгсэн тэр дунд нөгөө анх ажилд ороход байсан манай найзууд хамт явж байхын... Тэд нартай нийлээд алхаж байтал нэг нь надаа ууж байсан ундаанаасаа өгсөн чинь тэрийг нь уугаал дотор муухайраал ухаан алдаад унаад сэрчихлээ...

Би ер нь ойрд юу болоол хүний хоолой хэрчиж зүүдлээд байна аа... энэ юуных вэ???

Гал тогооны хутга - 1

Би зүүдлэнэ гэж зохиол бичдэг хүн гэж байгаа.. Саяхны нэг өдөр Скрийм 3 үзчихээл унтсан чинь нэг иймэрхүү дүр зурагтай юм зүүдэлсийн...

Нэг найзтайгаа баахан шоо дөрвөлжин хоорондоо жижигхээн хаалгаар холбогдсон дээрээс нь харвал өрөөнүүд нь нийлээд "П" хэлбэрийн байшинд хэдэн алт хулгайлсан нөхдийг хөөгөөд байна аа... Би гал тогооныхоо махны хутга заазуур 2ыг хоёр гартаа барьчихсан... Найз маань бас нэг хутга барьчихсан... Замд бид 2ийг алах гэсэн баахан хар хувцастай нинжа шиг юмнууд балиустай, сэлэмтэй дайраал... Тэр өрөөнүүд нь голдоо их том нүхтэй... Алдаж гишгэвэл унаад үхэхээр... Нөгөө хэдэн нинжа шиг юмнуудыг өрсөж алах гэж бөөн юм амь наана там цаан... Хоолойг нь хэрчихээр яг үхэхгүй... толгойг нь таслах гэж хоёр гурав хэрчээл... Тэгээл нэг өрөөнд ортол баахан могой дайраад... Хатгуулчихгүй гэж жинхэнэ уран нугараачийн явъасаа гаргах гэж... Арай гэж тэр өрөөнүүдээс гартал ойд гараад ирдийн... Гайхаад 2 гурав алхтал гэнэт гишгэдэл алдаж доог гулгаал... мод бургасны мөчир нүүр амгүй шавхуурдаал.. Арай хийн зогстол нөгөө хөөж байсан хүмүүсдээ баригчихсан... Бид хоёрыг хүлж аваал цаана аа хэрхэх талаар ярилцаж байгаа бололтой шивнэлдэцгээхийн... Ингээд үхдэг байгаа гээд бодож байтал харин ашгүй утас дуугараад би сэрчихвээ...

11/22/2007

Өөртөө төрсөн өдрийн мэнд хүргэе

Happy birthday to me!!!

10/30/2007

Нэг насны ой

Хэдэн сар ч ийшээ шагайгаагүй юм бүү мэд... Ямартаа ч нэг зураг тавьчихъя 1990.11.22 нд гэхээр яг нэг насныхаа төрсөн өдрөөрөө гэж байгаа... Бодвол өөртөө баяр хүргэж алга ташиж байгаа юм байх...

Цовоо

8/08/2007

Амралт зугаалгатай сайхан долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт л би зун болсон гэдгийг анзаарлаа. Хэдий зун болж хичээл амарсан ч гэсэн өдөр болгон ажилд яваад байсан болохоор надаа төдий л зун болсон санагдахгүй байсын. 4 дэх өдөр ажлааса чөлөө аваад хуучин ангийнхантайгаа нэгнийхээ лагерь дээр очиж жаал АМЕРИК ХӨЛ БӨМБӨГ тоглов. (тэр бөмбөгийг нь бариад шидэхэд их эвгүй юм бана дээ нэг л болж өгөхгүй. Сүүлдээ ч нэг гайгүй болсоон) Харин удаан хөдлөөгүй би гэнэт баахан гүйчихсэн чинь хамаг бие авах юмгүй хүндүүр. Хагас сайныг ажлынхантайгаа жаал уул хадаар зугаалсан шиг өнгөрөөв. Зун болчихжээ сайхан байна өө сайхан байна...

8/01/2007

Шинэ сар - арай хийж интернэт

Арай хийж нэг интернэтийн барааг харлаа. Сар гаран дундаа ганцхан USB Lan Card тай байсан одоо бүгд мессенжертээ ороод хоорондоо чатлаад л... хэхэ.

7 сарын 27 нд Их Монголд баахан Акулуудтай уулзлаа. Хажууд нь би гэж нэг жараахай... Бүр их юу болсныг мэдчихмээр байвал ganaas.blogspot.com эндээс ороод уншчихаарай.

товчхондой ойрд болсон сонин содон зүйлс гэвэл энэ 2 л байх шиг...

7/25/2007

Хэрэв хүүхнүүд программ хангамж бол...

Би үүнийг нэг хүний блогоос уншиж байсын. Нилээн дээр болхоор ямар блогоос гэдгийг мартчихжээ. Ямартаа ч уншаад лав 5 минут тасралтгүй инээсэн юм даг.

Хэрэв хvvхнvvд программ хангамж бол залуучууд юзерvvд буюу хэрэглэгчид байж таарна.
-хэрэв хvvхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхээгvй бол freeware хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай vнсэлцэж, хєхєє оролдуулахаас єєр зvйл зєвшєєрєхгvй байгаа бол демо хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай секс хийчихээд дараа нь «буцалтгvй тусламж болгож таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгчих» гэж байгаа бол donationware.
-хэрэв хvvхэн тантай секс хийж байснаа хорин минутын дараа гэнэт болиод vргэлжлvvлэхийн тулд «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгчих» гэж байгаа бол trial хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай секс хийхийн ємнє, ид ажлын дундуур болон дараа нь «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгєх ёстой шvv» гэж сануулаад байгаа бол shareware хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай секс хийж байхдаа ээж нь гурилтай шєл, цуйван хоёрыг ямар амттай хийдэг талаар яриад байгаа бол adware блок.
-хэрэв хvvхэнтэй унтсаны дараа таны нэг газар улайгаад, загатнаад байгаа бол та вирус авсан нь гарцаагvй. Vvнийг «антивирус»-аар эмчилнэ.
-хэрэв та ямар нэг юм болох тоолонд хvvхэнд «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад єгнє» гэж тохиролцсон бол энэ нь программ хангамжинд ямар ч хамаагvй vvнийг биеэ vнэлэх гэдэг юм.
-хэрэв хvvхэн тань руу залгаж хєх томруулах мэс засал хийлгэсэн, ирж барьж vзэхгvй юмуу гэж байгаа бол vvнийг vнэгvй шинэчлэл хийгддэг лицензийн программ хангамж гэнэ.
-хэрэв хvvхэн таныг «Hf4o2-sd3z8-KS30d-wn2k92» гэсэн нууц vг хэлсэн нєхцєлд унтана гэж байгаа бол vvнийг мєн л лицензийн программ хангамж.
-хэрэв хvvхэн таныг дурын vг хэлсэн тохиолдолд унтана гэж байгаа бол vvнийг «UNiVERSAl CRАCK by TSRh TЕАM» гэнэ.
-хэрэв хvvхэнтэй анх танилцахдаа vлдээсэн утасны дугаараар дvv охин нь тань руу утасдаад байвал vvнийг программ хангамжийг боловсруулагчаас явуулж байгаа спам гэнэ.
-хэрэв та таван найзынхаа хамт нэг хvvхэнтэй танилцаад нэг хvнээс «таван цаас, сvvтэй шоколад» єгчихєєд ээлжээр тестэлж vзэхээр болж, та гуравт нь явж байгаа бол vvнийг байгууллагаас авсан лиценз, харин та байгууллагын хэрэглэгч болж таарна.
-хэрэв та хvvхэнтэй элдэв долоон юмгvй шууд унтахыг хvсч байхад цаад хvvхэн чинь танд шvлэг уншиж, бvжиг бvжиглэж, ноосон оймс яаж нэхдэгээ vзvvлэхээс нааш унтахгvй гээд байгаа бол vvнийг «Microsoft.» компаниас явуулж байгаа ухаалаг бодлого гэнэ.
-хэрэв секс хийж байгаа хvvхэн чинь ид ажлын дундуур гэнэт огил vсрэн цонхоор гараад явчихаж байгаа бол vvнийг баг гэнэ. Багийн талаар ээжид нь утасдаж секс хийж байсан байрлал, цонхоор гарахаас ємнє хийж байсан зvйл, орны байрлал, болон єрєєний тавилгын талаар дэлгэрэнгvй єгvvлэх хэрэгтэй.

7/18/2007

Миний шинэ дүр төрх