9/04/2008

Бүдүүн нам 2...

Миний нөгөө зүүдэндээ гаргадаг найруулагчийн явъяас буцаад гараад ирлээ гэм хөөе... Гэхдээ аймшгийн кино энэ тэр боевик кино зүүдлэхгүй байна лээ.. Одоо болохоор хүүхэлдэйн кино руу шилжчихэж...

Гэнэт манай дэлхий дээр харь гаригийн хөлөг буугаад ирэв ээ.. Тэгсэн тэндээс нэг өндөр /босс нь бололтой/ нэг тагжийсан хорхой шиг амьтан буугаад иржийнэ гэнэ... Зорилго нь дэлхийг эзлэх л бололтой... Нөгөө өндөр нь нэг хайрцаг барьчихсан... Тэгсэн ээ буусан газрынхаа хүмүүст та нар миний боол бол тэгүүл сайхан амьдарна гээл сурталчилах сүрдүүлэх 2ийн дундуур юм яриад байна аа... Тэгээд хүмүүс эсэргүүцээд лааз хог энэ тэр шидээд унатал... Нөгөө өндөр чинь "Та нар өөрсдөө л хүссэн шүү" гээд нөгөө хайрцагаа онгойлготол баахан жижигхэн араатан шиг юмнууд үсэрч гарч ирээл дэлхийн агаарыг амьсгалангуутаа бүтээд үхчихэв... Тэгсэн нөгөө өндөр нам 2 чинь аймар бантсанаа толгойгоо маажин хэхэ гэж жуумалзсанаа тэнд зогсож байсан нэг хүүхдийг гялс шүүрч аваад хөлгөндөө суун буцаад баазруугаа нисээд явчихав... Бааздаа очоод нөгөө өндөр нь /Яг Алладин дээр гардаг Жапартай адилхан/ нэг сонин шар зүйл нөгөө хүүхдийн аман дээр тавьчихав... тэгсэн нөгөө хүүхэд ухаанаа алдаж байна гэнэ... Тэхээр нь за энэ бүтэх нь гээд нөгөө жижигээ дэлхийгээс хорхой аваад ир гээл явуулчихав... Нөгөөдөх нь тэгсэн дэлхийгээс баахан АНУ-гийн жоомнууд аваад ирж... Тэгээд нөгөө жоомнууд дээрээ нөгөө шар юмаа түрхээд дэлхий дээр буулгачихвал нөгөө жоомнууд нь айлуудаар ороод хүмүүсийг ухаан алдуулах юм гэсэн шүү юм төлөвлөөд нөгөө жижигээ буцаал дэлхий рүү явуулваа... Нөгөөдөх нь бас сүртэй буугаал хайрцагаа онгойлгож жоомнуудаа гар гэтэл нөгөө хэд нь шар зүйлд нь хордоцгоогоод үхцгээчихсэн.. Бас бантаал.. Буцаад очоод нөгөө хүүхдээ шалгатал ухаан алдцан гэхдээ үхээгүй гайхөөл толгойгоо маажаад нөгөө амандаа байсан шар юмыг нь өөрөө долоогоод үзвүү гүй юу ухаан алдаад уначихсан... Тэр үед өндөр нь нөгөө өрөөнд ороод жижигээ амандаа шар зүйлтэй ухаан алдаад уначихсан байгааг хараад уурлаад өшиглөтөл нөгөөдөх нь үсэрч ирээл дэлгэцэнд наалдаад би цочоод сэрчихсэн ш д... хахахаха

1 comment:

Anonymous said...

Yostoi aldiin bna aaa ain