9/18/2008

Дахиад л ажил...

Юм хум ухаж байгаад дээр нэг зүүдэлж байсан зүүдээ оллоо... :D

Би ер нь дандаа л америк киноны гол дүр шиг өөрийгөө лаг баатар болгож зүүдлэх юм аа... хахахаха...

Дахиал нэг шинэ ажилд орж байна аа... /яасан ч ажилд орж ханадаггүйн...хаха/ Тэгсэн нөгөө нь ой дунд нэг байшинд интэрнэт кафе шиг баахан Пс эгнүүлээд тавьцан.. олон хүмүүс л ажилдаг болтойм... /ядаж байхад миний ПС яг карантны хажууд...:D /тэгээл эхний өдөр ажилтайгаа танилцчаал маргааш нь ирсэн чинь хоёр хүн нь алга болцон.... /бодвол нэг арал энэ тэрч юм уу ойр хавьд хүн амьтангүй газар болтойм/ тэгээд хаачсан юм бол гээл хэдэн хүнийг олоод ир гээл явуулсан... Тэгээд өдөр өнгөрөөд маргааш нь дахиад болсон чинь араас нь явсан хүмүүс бас алга болцон хүмүүс намайг шинээр ирсэн гээл хардаал.. чамайг ирэхээс өмнө зүгээр л байсан.. чи л нэг учиртай гээл.. бүгд надруу муухай муухай зэхэлцээл... тэгсэн тэр дундаас 2 нөхөр учиргүй сайн хандаад байна /тэр 2 нь манай ажлын 2 эгч.../ хэдэн өдөр өнгөрсөн чинь би нөгөө 2 эгч бас нэг залуу тэгээд дарга нь /нүдний шилтэй билл гэйтс шиг нөхөр байна лээ... :D/... нөгөө залуу дарга 2 нь намайг бараг алах нь ээ... би зугатаал ойгоор гүйж байсан чинь нөгөө алга болсон хүмүүсийн хэдийг нь цагаан олсоор модноос юу юугүй байдгийг нь баглаад дүүжилчихсэн... гайхаал цаашаа явсан чинь дахиад 2,3 нь бас яг тийм байдалтай дүүжлэгдцэн... би явж нөгөө хэдэд хэлэх гээд очсон чинь дарга нь байсан баагий ухаан алдцан хэвтжийнэ... Ус цацаж сэрээгээд хэлсэн болсон явдлаа хэлсэн чинь нөгөө надаа итгээл тэгээл 2 уулаа хэргийн учрыг тайлах гээд зориг шулуудаал... Би нэг Бэйсболын цохиур барьчихсан нөгөөдөх чинь нэг хугархай мод барьцан... 2уулаа нөгөө 2 эгчийг чинь аврах гээл хайж байсан чинь нөгөө 2 эгч үлдсэн нэг залуутай хамт хэдэн баагийг хүлээд модонд өлгөх гэж байна аа... Нэг мэдсэн дарга байсан залуу 2 эмэгтэйг нь хүлчихсэн... Би нөгөө үлдсэн залууг нь бэйсболынхоо цохиураар шавиагаа ханатал балбаж байна аа... :D ... Цохиол байсан гар ядарснуу яасан тэгээл сэрцэн ш д...

2 comments:

isidora said...
This comment has been removed by the author.
isidora said...

end neg iimym bdag biluu haha